Баяр наадмын үеэр 164 мэдээлэх самбар байршуулна

2017 оны 07 сарын 03
Баяр наадмын үеэр 164 мэдээлэх самбар байршуулна

Нийслэлийн хэмжээнд 2017 онд хийгдэх Замын тэмдэг, тэмдэглэгээний ажлын явц нийт дүнгээрээ  54 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Одоогоор авто замын урсгал засварын ажлын хүрээнд  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний 6027 ам метр талбайд замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ болон босоо тэмдэглэгээг хийсэн бол баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн зам хүртэл тавигдсан замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг заалтуудыг шинэчлэн угсарч, байрлуулах ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна гэв.

Мөн улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар”-ыг Монгол наадам цогцолборт тав, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 12-ыг байрлуулахаас гадна дагуух замуудад нийт 164 тэмдэгт заалт байрлуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх