Гадаадад суугаа монголчууд маргаашаас саналаа өгнө

2017 оны 07 сарын 03
Гадаадад суугаа монголчууд маргаашаас саналаа өгнө

Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд, хилийн чанад дахь монголчуудын саналыг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд авахаар товлосон. Ингэхдээ санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт өөрчлөгдөхгүй, Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан хугацаа буюу зургадугаар сарын 15-нд амжиж нэрээ бүртгүүлсэн сонгогчид оролцох боломжтой. Үүнээс хойш долоодугаар сарын 7-ныг хүртэл хугацаанд нас барсан хүмүүсийг сонгогчдын бүртгэлээс хасах аж. Энэ удаагийн  Ерөнхийлөгчийн сонгуульд  гадаадын улс оронд ажиллаж амьдарч буй нийт 7209 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх