Фэйсбүүкийн хэрэглэгчид нэгдэж, Туул голоос 800 шуудай хог ачуулжээ

2017 оны 07 сарын 03
Фэйсбүүкийн хэрэглэгчид нэгдэж, Туул голоос 800 шуудай хог ачуулжээ

Фэйсбүүкийн зарим группийн бүсгүйчүүд нэгдэж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын хүйс хэсгийн хогийг цэвэрлэжээ.Мөн энэхүү цэвэрлэгээнд олон сайхан интернэт группын гишүүдээс гадна Сонгинохайрхан "Д-ТҮК"-ийн 4 машин 9 ажилчин, мөн сайхан сэтгэлийн дуудлагаар ирсэн залуучууд хүртэл нэгдсэн байна. Тэд 800 орчим шуудай хог цэвэрлэн, ачуулжээ.

 

Уг үйл ажиллагааг зохион байгуулсан Э.Болорчимэгтэй холбогдоход "Бараг хогийн цэг шиг болсон байна.Нэг компани тэр хэсэг газрыг ашиглахаар авсан юм шиг байна лээ. Зарим хүмүүс тэд хогоо хаясан байх гэж хэлж байсан" гэж ярилаа.

Мөн тэрээр "Туул голын ай сав хэсгээр машин явах битгий хэл явган хүн орохыг хориглосон байхад барилгын компаниуд их хэмжээгээр хогоо авчирч хаясан байна. Бид зөвхөн гол усанд унасан хог эрэг орчмын хогийн сайхан цэвэрлэсэн.

 

Гэвч хажууд нь овоолоод тавьсан барилгын хог нь үлдсэн. Хүчтэй салхи, хэдэн борооны дараа л эргээд хийсэн ажил минь үр дүнгүй болох вий гэж харамсаж байна. Үлдсэн энэ барилгын хогийг ачуулмаар байна. Том машин механизм тэнд хэрэгтэй байна. Сайн дураараа том машинаар очоод тэр хогийг цэвэрлэх залуус байвал хогийн цэг шиг үлдсэн ХАТАН Туулын минь хүйн хэсгийг авраач ээ гэж гуймаар байна.Мөн Улаанбаатар хотод оршин байрладаг барилгын компаниудад уриалмаар байна" гэж цахим хуудастаа нийтэлжээ.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх