Наадмын тасалбарыг баасан гарагаас худалдаална

2017 оны 07 сарын 03
Наадмын тасалбарыг баасан гарагаас худалдаална

Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөний билетийн кассаар энэ сарын 7-ноос эхлэн 16, 20, 24 мянган төгрөгөөр худалдаалахаар болсон.

Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөөд байна.

Дашрамд, энэ жилийн наадмын төсөвт зориулж 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаахаар төлөвлөсөн юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх