Шинэ хууль хэрэгжсэнээр 151 хүн суллагдана

2017 оны 07 сарын 03
Шинэ хууль хэрэгжсэнээр 151 хүн суллагдана

Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж, баривчлах ял эдэлж байсан хүмүүс өнөөдөр Монгол Улсын хэмжээнд баривчлах ялаар шийтгүүлсэн нийт 151 хүн суллагдаж байна. Мөн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүсийн ялыг хөнгөлөх, ялаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргаж, хэрэгжүүлэх юм.

Суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх унаа болон хоол хүнсний зардлыг төрөөс гаргаж, тус ажлыг ШШГЕГ-аас зохион байгуулж байна.

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд баривчлах ялыг халсан. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өмнө мөрдөгдөж байсан хуулиар баривчлах ял оноодог байсан. Харин шинэ хуулиар баривчлах ялыг халж, оронд нь торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг ялын төрөл энэ сарын нэгнээс үйлчилж эхэлж буй юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх