Онгоцонд хүний амь аварсан эмч нарыг “МИАТ” компани үнэгүй зорчих эрхээр урамшууллаа

2017 оны 07 сарын 03
 Онгоцонд хүний амь аварсан эмч нарыг “МИАТ” компани үнэгүй зорчих эрхээр урамшууллаа

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 25-нд МИАТ компаний Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аялалын дугаартай нислэгээр зорчиж явсан нэгэн эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан үйл явдал болсон билээ.

Тэгвэл "МИАТ" компаний зүгээс тэдгээр эмч нар болох Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-Бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч , Гурван Гал эмнэлгийн эмч Ц.Эрдэмбилэг нар юм.

Тэд гэнэт бие нь муудсан зорчигчид цаг алдалгүй яаралтай шуурхай тусламж үзүүлэн мэргэжлийн самбаа гаргасан бөгөөд энэ явдалд “МИАТ” ХК-ийн удирдлагууд талархаж Гүйцэтгэх захирал Т.Тамир  эмч нарт хүссэн чиглэлдээ үнэгүй аялах эрхийн бичгийг өнөөдөр гардуулан өгөөд эрүүл мэндийн манаанд өргөсөн тангарагаа биелүүлж  мэргэжлийн самбаа, чин зориг, өндөр чадвар гарган үйлчлүүлэгчийнх нь амь насыг аварсан алтан гарт эмч нарын цаашдийн үйл хэрэгт нь амжилт хүссэн байна.

Эдгээр эмч нар БНСУ болон БНХАУ-д болсон ОУ-ын хуралд оролцоод нутаг буцан явцгааж байсан юм байна.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх