Шугамын гэмтлийг засварлаж, аймгуудыг эрчим хүчинд холболоо

2017 оны 07 сарын 04
Шугамын гэмтлийг засварлаж, аймгуудыг эрчим хүчинд холболоо

Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт, Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарч, зургаан аймгийн төв болон 160 орчим сумын эрчим хүч доголдож, тасарсан нь сүүлийн жилүүдэд гараагүй гэнэтийн гэмтэл болсон. 

Уг шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбох ажилд мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээ зориулан үр бүтээлтэй ажилласан “ЦДҮС” ТӨХК-ийн 100 гаруй инженер, техникийн ажилтан ажилласан юм. Тэд гурван өдрийн дотор гэмтэл, доголдлыг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан нь нийт инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг илэрхийлсэн бодит үр дүнгийн илэрхийлэл байж чадсан талаар албаныхан онцолсон юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хоёр өдрийн дотор шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холболоо.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх