Фэйсбүүкийн хэрэглэгчийн тоо 2 тэрбумд хүрлээ

2017 оны 07 сарын 13
Фэйсбүүкийн хэрэглэгчийн тоо 2 тэрбумд хүрлээ

Фэйсбүүк сүлжээ сар бүр идэвхтэй хэрэглэдэг 2 тэрбум хүнтэй болсныг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өчигдөр зарлажээ.

“Өнөөдөр өглөөний байдлаар Фэйсбүүк сүлжээ албан ёсоор 2 тэрбум хэрэглэгчтэй боллоо!” гэж Марк өөрийн хуудсандаа бичсэн байна.

Тэр цааш нь “Бид дэлхий ертөнцийг холбох ажилдаа ахиц гаргасаар байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн төлөө та бүхэнтэй хамтарч байгаа нь нэр хүндийн хэрэг юм” гэжээ.

2004 оны хоёрдугаар сард байгуулагдсан Facebook компани 2012 оны аравдугаар сард нэг тэрбум хэрэглэгчтэй болж байв. Өнөөдрийн байдлаар өдөр бүр 800 сая хүн ямар нэг агуулга дээр “Like” дарж байдаг ажээ.

Гэхдээ Марк Зукербергийн баталж байгаагаар өнөөдөр 100 сая хүн жинхэнэ утгаараа Фэйсбүүкийн хэрэглэгч шиг байж чаддаг бөгөөд энэ тоог тэрбумд хүргэх хүсэлтэй байгаа гэсэн юм.

Энэ зорилгод хүрэхэд тухайн Фэйсбүүк бүлгүүдийн администраторууд чухал үүрэгтэй тул тэднийг сүмийн номлогчтой (пастор) адилтган үзэж болно хэмээн Марк хэлсэн байна.

 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх