Самсунгийн 2016 оны орлогын 10 хувийг Өмнөд Солонгос бүрдүүлжээ

2017 оны 07 сарын 24
Самсунгийн 2016 оны орлогын 10 хувийг Өмнөд Солонгос бүрдүүлжээ

Өмнөд Солонгосын электроникийн аварга Самсунг компанийн 2016 оны орлогын 10 хувийг эх орон нэгтнүүд нь бүрдүүлжээ.

Энэ нь өмнөх жилүүдийн харьцаатай ижил хэвээр байгааг өнөөдөр тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Тодруулбал 2016 оны 201.9 их наяд воны орлогынх нь 20.2 их наяд вон Өмнөд Солонгосын зах зээлээс орсон гэнэ.

Сүүлийн гурван жилд 10:90 харьцаа хэвээр хадгалагдаж байгаа ажээ. Харин хамгийн их хувийг буюу 34 хувийг Хойд Америкийн зах зээл, 19 хувийг Европ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, 18 хувийг Хятадын зах зээл бүрдүүлсэн байна.

2011 онд Самсунгийн орлогын 16 хувийг Өмнөд Солонгос бүрдүүлдэг байснаа жилээс жилд буурсаар ийнхүү 10 хувь дээр тогтжээ. Энэ нь тус компани гадаад зах зээлд амжилттай тэлж байгаагаас үүдэлтэй гэнэ.

Самсунг мөн 8.9 их наяд воны татвар 2016 онд дэлхий даяар төлсний 67 хувь нь Өмнөд Солонгост ноогджээ. 2011 онд нийт төлсөн татвар нь 4.2 их наяд вон байсантай харьцуулбал энэ нь үсрэнгүй нэмэгдсэн дүн юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх