”Надаар тоглосон хайр” киноны эргэн тойронд

2017 оны 09 сарын 04
”Надаар тоглосон хайр” киноны эргэн тойронд

УДЭТ-ийн бүтээл, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол "Надаар тоглосон хайр" жүжиг кино болон дахин дэлгэцнээ амиллаа. Тус кино энэ сарын нэгний өдөр амжилттай нээлтээ хийсэн юм.

 Киноны гол дүрд залуу жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тоглосон бөгөөд найз нөхдийн үерхэл, хайр дурлал, нийгмийн давхаргын ялгаа, зөрчлийн талаар өгүүлэх тус бүтээл анх 2001 онд тайзны бүтээл болон үзэгчдэд хүрч байжээ.

 Эх зохиолыг дэлгэцийн бүтээлд тохируулан бага зэрэг өөрчилсөн байх бөгөөд адармаатай хайр дурлал орчин цагт хэрхэн өрнөх нь үзэгчдэд сонин байлаа. Өмнө нь тоглогдож байсан бүтээлийг дахин амилуулж үзэгчдийн сэтгэлд хүргэнэ гэдэг найруулагч,жүжигчдийн хувьд ихээхэн ур чадвар шаардсан ажил байдаг бөгөөд кино багийнхан ч зорилгодоо хүрчээ. Одоогоор хөдөө орон нутгуудаар киноныхоо нээлтийг хийж яваа кино багийхны фото зургуудаас танд хүргэж байна. 

 

 

 

 

 

 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх