Дональд Трамп АНУ-ын баячуудын жагсаалтад 92 байр ухарчээ

2017 оны 10 сарын 19
Дональд Трамп АНУ-ын баячуудын жагсаалтад 92 байр ухарчээ

Форбс сэтгүүл АНУ-ын тэргүүн баячуудын жагсаалтыг шинэчлэн гаргахад ерөнхийлөгч Дональд Трамп жагсаалтад 92 байр ухарчээ.

Өнгөрсөн жил $3.7 тэрбумын хөрөнгөтэй байсан Трампыг энэ жил $3.1 тэрбумтай үлдсэн гэж тус сэтгүүл тооцоолсон байна.

Ерөнхийлөгчийн Манхеттэн дэх үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн буурсантай холбоотой гэж уналтыг нь тайлбарлжээ.

Ингэснээр жилийн өмнө 156 дахь чинээлэг Америкт тооцогдож байсан Трамп энэ жил 248 дугаарт жагссан байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд анх нэр дэвшиж байхад нь буюу 2015 онд Форбс түүнийг $4.5 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдээлж, харин Трамп өөрийгөө $10 тэрбумтай гэж маргалдаж байв.

Форбсын тооцоолсноор сүүлийн хоёр жилийн хугацаанд Трампын хөрөнгө 31 хувиар унажээ.

Энэ жилийн шинэчилсэн жагсаалтад Америкчуудыг $89 тэрбумын хөрөнгөөрөө Билл Гэйтс тэргүүлж, Амазоны Жэф Бэзос, Беркшир Хэтэвэй компанийн Уоррен Баффет нар араас нь жагссан байна.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх