М.Уранцэцэг: Ташкентийн Гранприд хоёр дахиа түрүүллээ

2017 оны 10 сарын 19
М.Уранцэцэг: Ташкентийн Гранприд хоёр дахиа түрүүллээ

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгтэй бэлтгэлийнх нь дараа ярилцлаа.

-Юуны өмнө Ташкентийн Гранприд түрүүлээд ирсэн гавьяатдаа баяр хүргэе?

-За их баярлалаа. Ер нь би Узбекийн Гранприд хоёр дахиа түрүүлсэн нь саяны тэмцээн. Урьд нь 2015 оны мөн л 10 дугаар сарын эхээр Ташкентийн Гранприд түрүүлж байсан. Нэг бодлын Ташкентийн татами ээлтэй байдаг гэх юм уу даа. 2015 онд би жингийн бөхчүүдээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Хятадын бөх Чие Ши Шиг торгуулиар ялж байсан.

Тэр бөхтэй ганцхан сарын өмнө нь буюу 2015 оны Астанагийн дэлхийн аваргын эхний тойрогт таарч өчих мэхээр цэвэр ялж байсан юм. Ингээд хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Кристина Румянцеваг юүко үнэлгээгээр ялж хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж эхлээд байсан Г.Отгонцэцэгтэйгээ барилдаж торгуулиар ялснаар финалдаж байсан.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх