ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ХЭВЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 11 сарын 28
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ХЭВЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Бэлдэц байхгүйн улмаас өнгөрсөн 3-р сараас хойш жолооны үнэмлэхний хэвлэлт түр зогсоод байсан. Тэгвэл энэ сараас эхлэн үнэмлэхийг хэвлэж эхэлжээ. Энэ хооронд 100 мянга гаруй иргэний материал хуримтлагдаад байсан бол одоогийн байдлаар 40 мянга гаруйг нь хэвлээд байна.  

Одоогоор лицензийн төв уртасгасан цагаар ажиллаж нэг өдөрт 500-600 жолооны үнэмлэх хэвлэж байна. Ирэх сарын 20 гэхэд хуримтлагдсан үнэмлэхүүдийг хэвлэж дуусан хэвийн байдалд шилжинэ 

Иргэд үнэмлэхээ захиалсан газраасаа очиж авах юм байна. Тухайлбал Дүнжингарав, Драгон зэрэг нэг цэгийн үйлчилгээнд захиалсан бол энэ газраасаа, харин орон нутгийн иргэд тухайн аймгийнхаа замын цагдаагийн газраас авах юм байна

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх