ТҮҮХЭН УУЛЗАЛТ "ШИНЭ ӨГЛӨӨ"

2018 оны 04 сарын 26

 

Өнөөдөр өглөө Монголын цагаар 8 цаг 30 минутанд түүхэндээ 3 дах удаагаа 2 Солонгосын удирдагчид гар барин мэндчилж бас хэдхэн сэкундын дотор хоёр улсын газар нутгуудад хөл тавьж “айлчилж” амжлаа. БНСУ ын төрийн тэргүүн Мүүн Жэ Ин , БНАСАУ ын Төрийн тэргүүн Ким Жун Уны нар хэлэлцээний ширээний ард суусаны дараа Кимийн хэлсэн үг энэ өдрийн онцлох ишлэл болж байна.

гэж бодсоноо уулзалтын эхэнд хэлжээ . Улаан хивсэн дээгүүр  нилээд амьсгаа өндөртэй байгаа нь түүхэн уулзалтын догдлол гэж харахаар...

Түүний яг хэдэн настай болох нь өнөө хир нь нууц байдаг. Түүхэн уулзалтын үеэр саарал өнгийн хувцас өмссөн цор ганц эмэгтэй яваа нь түүний дүү Ким Жон Ен юм. БНСУ д саяхан болж өнгөрсөн Олимпийн наадмын баг тамирчидаа ахлан өмнөдөд хөл тавьж байсан тэрээр мөн л энэ удаад ирсэн байна. Эх нэгтэй ах дүүс түүхэн уулзалтад ямар ч сандарсан шинжгүйгээр оролцож байна. Дашрамд дурдахад Түүнийг жирэмсэн гэхээс авхуулаад олон цуу яриа гардаг ч энэ мэдээлэл өнөөдөр үгүйсгэгдэж байна. Ахынхаа шадар туслахаар ажилладаг гэх.

Өнөө өглөө дэлхийн нийтийн анхаарал гагцхүү Солонгосын хойгт ханджээ. Энэхүү түүхэн уулзалтын талаар мэдээлэл бэлтгэхэд дэлхийн 34 орны 800 гаруй сэтгүүлчид ажиллаж байна. Хоер улсын хилийн зааг цэрэггүй бүсэд тэд минут орчим байсан чухам юу ярьсан талаар хэвлэлүүд амны хайрцаг унших аргаар тааж ядаж байна. “Peace House ” буюу Энхтайваны ордонд уулзалт хаалттай өрнөж байгаа.

Өмнөд Хойдын удирдагч дуу нэгтэйгээр энэ өглөөг "Харилцааны шинэ эхлэл" хэмээн тодотгож байна.

Хоёр Солонгос тусгаарлагдсанаас хойш 1953 онд анхны уулзалт болж байсан байна. Угтан авах ёслолын үеэр Солонгос хүмүүсийн сайн мэдэх ардын дуу Ариранг эгшиглэж байлаа.

Хойдын төрийн тэргүүн дурсгалын дэвтэр хэмээн бичиж үлдээжээ.

БНАСАУ ын төрийн тэргүүн Ким Жон Ун албаны 9 хүн дагуулж ирсэн.

Харин Өмнөд Солонгосын тал Гадаад хэргийн сайд тэргүүтэй 7 албаны хүн энэхүү уулзалтад оролцож байна. Албан ёсны уулзалт нь 10 цаг 30 минут хүртэл үргэлжлэх юм.

Дашрамд хэлэхэд . Эхний уулзалтын дараа талууд тусдаа хооллох бөгөөд үүний дараа Ким, Мүүн нар хамтдаа энхтайваныг билэгдэн мод тарих юм байна. Мод тарих ёслолын дараа хамтдаа хэлэлцээрийн дараагийн хэсгийг үргэлжлүүлэн хийж хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөсөн тухай Би Би Си агентлаг мэдээлллээ.

Дэлхийн хэвлэлүүд тэдний хөдөлгөөн үйлдэл бүрийг нарийвчилан шинжлэн мэдээлсээр байна. Яах аргагүй сонирхол татах нэг сэдэв нь төрийн тэргүүнүүдийн хүндэтгэлийн зоогны бэлтгэл ажил . Швейцарт суралцаж байсан хэмээх урьдчилан мэдээлж байна. Тэрээр Швейцарт байхдаа хүйтэн гоймон, нутгийн дарсыг байнга хэрэглэдэг байсан гэжээ. Харин

Түүхэн уулзалт удирдагчид “SPRING of ONE ” хэмээх бичлэгийг хамтдаа үзсэнээр өндөрлөнө гэж мэдээлж байна.

 

 

 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх