ТОМИЛОЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

2018 оны 05 сарын 07
  • Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих,
  • Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих,
  • Хужирт суманд цахилгаан станц барих,
  • Богд суманд шилэн кабел тавихаар болов.
  • ”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 тэрбум төгрөг дутуу байжээ. Үүнийг мөн шийдвэрлэж ирэх есдүгээр сарын 01 гэхэд сургуулийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад бүрэн оруулах үүрэг өгөв.
  • Арвайхээр хотын биеийн тамир спортын газар нь 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдүүлэхээр болов.
  • 2018 онд 13 сумын ахмадын төвд тус бүр 5 сая төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргуулан авч өгөхөөр шийдэрлэв.
  • Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг 200 сая төгрөгөөр бэлдэж хангахаар болов.
  • Арвайхээр хотод 200 сая төгрөгийн өртгөөр оёдлын үйлдвэр барьж ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • Өвөрхангай аймагт цахилгаан станц барихаар болов.
  • Орхон голын гүүрийн зураг төслийг хийж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
  • Хүүхдийн номын санг барихаар болов.
  • Хүүхэд, залуучуудын ордонг барина.
  • Ахмадын өргөөг барихаар шийдвэрлэлээ.
Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх