ТОМИЛОЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОВЬ АЛТАЙ АЙМАГ

2018 оны 05 сарын 09

Говь-Алтай аймгийн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг шийджээ

  • Говь-алтай аймагт монгол сарлагын  үүлдэр угсааг сайжруулахад 500  сая төгрөг ХХААХҮЯ-наас гаргуулахаар  шийдлээ
  • Зургаан суманд  худаг гаргаж өгнө
  • Дэлгэр суманд ирэх оны төсөвт 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн санхүүжилтийг суулгаж, барихаар шийдэв
  •  90 гаруй сая төгрөгийн өртөгтэй гурван хүн эмнэлгийн  автомашин хүлээлгэж өгөв
  • 2018 онд Цээл, Дарви сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов
  • Аймгийн иргэдийн хувьд автозамын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн үүний дагуу Говь-Алтай аймгийн автозамыг 2019 оны 10 дугаар сард Баянхонгор, Говь-алтай аймгийн замыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өг гэсэн үүрэг өгөв.
  • Дулааны цахилгаан станц барих шийдвэр гаргав. Нийт 10 аймагт баригдах юм. Нэг нь Говь-Алтай аймаг боллоо
  • Тайширын усан цахилгаан станц барьж, 2019 онд дуусгана гэсэн шийдвэр гаргав.
  • 1788 айлын орон сууцны асуудлыг шийдлээ
  • Гурван сумыг эрчим хүчээр хангаж, 2019 он гэхэд шилэн кабелаар холбохоор болов
  • Говь-Алтай аймгийн Солонго хороололд 320 хүүхдийн цэцэрлэгийг 2019 оны төсөвт суулгаж барихаар болов .
  •  Дэлгэр суманд цэцэрлэг барихаар шийдвэрлэв
  • Барилгын цэргийн ангийг Говь-Алтай аймагт байгуулах шийдвэрийг гаргаж холбогох албан тушаалтнуудад үүрэг өгөв.
  • Алтай суманд эмнэлгийн барилгыг судалж 2019 онд төсөвт суулгаж, бүтээн байгуулахаар шийдвэрлэв
  • 960 хүүхдийн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдэв. Энэ мэт олон асуудлыг орон нутгийн иргэдийн тавьсан санал, хүсэлтийг үндэслэн газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.  
Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх