ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦУВРАЛ УУЛЗАЛТУУД БОЛОВ

2018 оны 06 сарын 18

"Invest Mongolia Road show"

Үндэсний хөгжлийн газраас Invest Mongolia хөрөнгө оруулалтын цуврал хурлуудыг зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо болсон уг хурал 6 сарын 13-ны өдөр Германы санхүүгийн төв Франкфурт хотод боллоо.

Энэхүү бодлогын хүрээнд ирэх гурван жилд хэрэгжих 115 төсөлд тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа билээ. Тухайлбал уул уурхайн салбарт 9 төсөлд 3.5 тэрбум ам.доллар, эрчим хүчний салбарын 15 төсөлд 3.2 тэрбум ам.доллар, хүнс, хөдөө аж ахуйн салбарын 6 төсөлд 432 сая ам.доллар гэх мэтээр эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал салбаруудад хэрэгжих төслүүдэд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

Франкфурт хотноо болсон Invest Mongolia хуралд Үндэсний хөгжлийн газар болон Монгол улсын Хөгжлийн банкны төлөөлөл, Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат нар оролцов. Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Дойче банк” хурлыг дэмжин зохион хамтран ажилласан байна. Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан хурлыг нээн хэлсэн үгэндээ, “ Үүнийг өөрчлөхийн тулд бид өндөр үр ашиг бүхий төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах саналыг та бүхэнд тавина. Монгол улсад бий болж буй хөрөнгө оруулалтын шинэ боломж,шинэ бизнест хамтран ажиллахыг урьж байна” хэмээн онцолсон.

Энэхүү хурлын үеэр Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээллүүдийг хөрөнгө оруулагчдад өглөө. гээд таатай мэдээллүүдээс гадна хөрөнгө оруулагчдад олгож буй хууль эрх зүйн олон давуу талын талаар танилцуулсан юм. Харин хуралд оролцогчдын хамгийн их сонирхож байсан асуудлууд бол өнөөгийн Монгол улсын зээлжих зэрэглэл хангалтгүй байгаа нь хөрөнгө оруулахад эрсдэлтэй байгаа учир зээлжих зэрэглэлээ ахиулахад, BB үнэлгээнд хүргэхэд ямар бодлого баримталж байгаа, төрийн өмчит компаниудад 50-100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг дамжлагагүйгээр компанитай нь шууд харилцаж болох эсэх, Тавантолгойн ордын хөгжүүлэлтийн талаар гэх мэт цөөнгүй зүйлийг тодруулж байсан юм.

Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, олон талын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн нөлөөлөх нь гарцаагүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хариуцан ажилладаг Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, тэднийг Монголд хөрөнгө оруулалт хийн, бизнесээ эрхлэхэд зохих бүхий л дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй ажилладаг юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх