Уул уурхайн нөхөн сэргээлтээр хийх Германы хамгийн том нуур 2080 онд ашиглалтад орно

2018 оны 06 сарын 20

ХБНГУ -ын хамгийн том эрчим хүчний компани RWE хүрэн нүүрсний олборлолтоороо тэргүүлдэг. Уурхай дагасан цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэж мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж гадагшаа экспорт хийж байна. Дэлхийн чиг хандлага нүүрсний хэрэглээг эрс багасгах чиглэлтэй байгаа нь компанийн хувьд томоохон сорилт болж байна. 200 жил ашиглаж байгаа муж улсынхаа эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангаж байгаа тэд дахин 500 жил ашиглах нөөцтэй гэнэ. Хүрэн нүүрс нь манай нүүрстэй харьцуулахад илчлэг багатай хэдий ч нүүрсний уурхайн ам бүрт тусдаа цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэж байна.

Газар нутгийн хувьд энэ сав газраа багцлан нэг станц байх боломж бий ч эрчим хүч үйлдвэрлэлийн найдвартай байдлаа хадгалах үүднээс тус тусдаа барьсан гэх тайлбарыг өгч байна. Нүүрсний хэрэглээг ХБНГУ багасгаж   2030он сэргээгдэх эрчим хүчнйи хэрэглээг 65 хувьд хүргэх зорилттой учраас цахилгаан станцуудтай зэрэгцүүлэн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж аажим шилжилт хийж эхэлжээ.

Технологийн хувьд  хөрс хуулалтаас эхлээд нүүрс олборлолт , төмөр замын ачилт тээвэр автомат сиcтемээр хийгдэж байна . Олборлолтын талбай хүрээгээ тэлсэн хирээр лицэнзтэй талбайн  жижиг хот тосгодыг нүүлгэх ажилд жилдээ 2 тэрбум евро зарцуулж байгаа нь өндөр зардал гэлээ . RWE компанийн төлөөлөгчийн тайлбарласнаар иргэдтэй хийх хэлэлцээр 98 хувийн амжилттай хийгддэг байна.

                 Michael Fungetung  RWE компанийн олон нийттэй харилцах ажилтан

“Хамгийн өндөр үнийн дүнтэй урт хэлэлцээ 5 жил орчим болж байсан. Бид иргэдэд шинэ суурьшлын бүс санал болгохоос гадна нөхөн сэргээлт хийсэн талбайгаа ч санал болгодог. Ер нь хэлэлцээ хэрхэн явагдахаас бүх зүйл шалтгаалдаг. Зарим иргэдийн хувьд өөрсдөө үнэлгээ хийж бэлэн мөнгөө авч өөр газар суурьших нь элбэг байна. Лас вегас руу мөнгөө аваад явчихсан тохиолдол ч гарсан. Жилд 2 тэрбум еврог нүүлгэн шилжүүлэхэд зарцуулдаг нь хамгийн өндөр зардал юм гэж хэллээ”

Компанийн нөхөн сэргээлт өндөр чанартай хийгддэг.Олборлосон талбайгаа нуур цөөрөмтэй, ой модтой болгодог. ХБНГУ -даа хамгийн том хиймэл нуурыг 2080 он гэхэд барьж байгуулан хүлээлгэж өгөхөөр ажлаа эхэлжээ.

Хиймэл нуур байгуулах төсөл ид явагдаж байгаа ч эсэргүүцэгчид цөөнгүй байна. Уул уурхайн салбарын байгальд үзүүлэх нөлөөллийн талаар судалгаа хийсэн төрийн бус байгууллагууд сайн дурын гэхээсээ илүү мэргэжлийнхэн судлаачид эрдэмтэд байх нь бий. Тэд нөхөн сэргээлтийн чанар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг илүү ШУ -чаар судалж үзсэний үндсэн дээр эсэргүүцлээ илэрхийлж байна.

“ХБНГУ - ын   Хүрээлэн буй орчин ба байгаль хамгаалах холбооныхон нөхөн сэргээлт хийж байгаа ч зэрлэг амьтад ховор амьтдын хувьд мөхөл болно гэлээ. Ойн гүнд байх ан амьтдыг нүүлгэн шилжүүлдэг. Жишээ нь энд нэг төрлийн хулганыг шилжүүлэхийн тулд ийм үүр барьжээ. Хэдий тийм ч хурдны зам зэрэг дасаагүй орчинд тэд амархан үрэгддэг гэсэн дүгнэлт гаргажээ.”

Нүүлгэн шилжүүлэлтийн улмаас ХБНГУ- ын энэ хэсэгт Хэрцэн Майнхэм хот өнөөдөр эзэнгүй хот болсон байна. Засгийн газраас нэг хэсэгтээ энэ ажил үргэлжлэх учраас гадны цагаачдыг суурьшуулсан нь бүр ч асуудал дагуулжээ.Уугуул оршин суугчдын дундаас нүүлгэн шилжүүлэлтээс болж сэтгэл санааны хямралд орж амиа хорлосон харамсалтай тохиолдол ч гарсан . Бүс нутгийн эрчим хүчний 50 хувийг дангаараа хангаж байна гэж компаниуд тайлбарладаг ч тэд ердөө ашиг олохын төлөө ажиллаж байна. Дийлэнх эрчим хүчээ гадагшаа экспортолдог. Ирээдүйгээ байгаль орчноо сүйтгэж нүүрс олборлох шаардлагагүй гэж бид үздэг гэж хөдөлгөөнийхөн ярилаа.

          Dirk Jansen Хүрээлэн буй орчин ба байгаль хамгаалах холбооны тэргүүн

Гүний ус хэрэглэдэг уурхайн хувьд энэ нь бараг нөхөн сэргээх боломжгүйг эрдэмтэд тогтоосон байна. Ашигт малтмалын тухай хуулиндаа лицэнзтэй талбайг чөлөөлөхийн тулд нүүлгэн шилжүүлж болно гэдэг заалт ийм байдалд хүргэсэн үүнийг өөрчлөх ёстой гэж ярьж байна.

 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх