ХОРИН ХОЁР НИСЛЭГ ХЯМД ТИЙЗ АМЛАВ

2018 оны 06 сарын 28

Монголын Иргэний Агаарын тээвэр компанийг /МИАТ/ либералчилж өрсөлдөөнд оруулах асуудлыг өнөөдөр УИХ- ын чуулганы хуралдаанаар шийдвэрлэлээ. Төр өөрийн мэдлээс ганц агаарын тээврийн компаниа гаргах нь стратегийн хувьд аюултай гэсэн УИХ- ын гишүүн О.Баасанхүүгийн үг бас Л.Болд гишүүний горимын санал гаргаж ахиж авч үзэх хэрэгтэй гэсэн шаардлагыг үл тоон Засгийн газар асуудлаа шийдвэрлүүллээ. гэсээр УИХ-ын гишүүн Л.Болд цөөнх болж саналаа өглөө.

Үүний хариуд Улаанбаатар - Бээжин, Улаанбаатар-Сөүл гэсэн хоерхон чиглэлээр ашигтай ажиллаад бусад чиглэлээ чирдэг тогтолцоог өөрчилнө гэж салбарын сайд Б.Бат-Эрдэнэ амаллаа. Түүний хэлсэнээр одоо үйлдэж байгаа . Мөн иргэдийн хамгийн их тавьдаг өндөр үнэтэй тийзний үнийг бууруулна хэмээн амлалт авч байна. Ийм цөөхөн нислэгтэй атлаа 800 гаруй хүн ажилладаг. Нислэг үйлддэг улсуудад тус бүртээ 8-9 хүн ажиллах нь бий. байдлыг арилгахыг ажлаа аваад сар гаруйхан болж байгаа шинэхэн гүйцэтгэх захирлаасаа шаардаж байгаа гэдгээ гишүүдийн өмнө тайлбарлалаа.

МИАТ компани дээр либералчлах бодлогыг эргэн харж үзэхийг хүссэн ажилчдын бүлэг үүсээд байгаа тэдний хувьд өөрсдийн эрх ашгаа биш том эрх ашгаа бодож үзэх хэрэгтэйг салбарын сайд нь ойлгуулсан гэлээ. МИАТ компани ашигтай ажиллаж байгаа ч үүнээс ч илүү их мөнгө олж болох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх том эрх ашиг үүний цаана бий гэж харж байгаа юм. Хэн нэгэн бүлэглэл ч биш хэн нэгэн гадны компани ч биш хөрөнгийн бирж дээр хувьчлалыг явуулж илүү сайн ажилладаг болгохыг зорьж байгаа юм байна. юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх