МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ СОЛОНГОСЧУУД СОНИРХОЖ БАЙНА.

2019 оны 03 сарын 19
МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ СОЛОНГОСЧУУД СОНИРХОЖ БАЙНА.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд үүсгэн байгуулах чиг үүрэгтэй “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийг Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу охин компани хэлбэрээр үүсгэн байгуулсан

Улмаар анхны хөрөнгө оруулалтын санг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд байгаа аж. 

Энэ хүрээнд тус компанийн зүгээс төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр олон улсын туршлагыг судлах, дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Бүгд найрамдах солонгос улсын Эдийн засаг, сангийн яамнаас санаачлан Солонгосын Хөгжлийн хүрээлэн /KDI/-ээс санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-т хамрагджээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Ерөнхий захирал Б.Даажамба тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албан томилолтоор ажиллаад ирлээ.

БНСУ нь дэд бүтцийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 1994 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд 1998 онд хууль эрх зүйн тогтолцоондоо эрс шинэчлэл хийж, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн таатай нөхцөлийг бий болгосноор гадаад болон дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн төслүүдэд амжилттай татан оролцуулж чадсан байна.

Компанийн төлөөлөл тус улсын амжилттай хэрэгжүүлсэн дээрх туршлагыг судлах зорилгоор хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт хийдэг КВ Аsset Management, Macquarie Korea Asset Management, KDB Infrastructure Investments Asset Management зэрэг хөрөнгө оруулалтын менежментийн компанийн холбогдох дээд түвшний албан тушаалтнуудтай уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Нийт 47 тэрбум ам.долларын актив хөрөнгө бүхий сангуудыг удирдаж буй БНСУ-ын 3 дахь том хөрөнгө оруулалтын менежментийн компани болох

Гагцхүү манай улсын хууль эрхзүйн орчин болон томоохон дэд бүтцийн төслүүд рүү чиглэсэн Засгийн газрын бодлого тогтвортой, тодорхой байх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн эрсдэл зохих түвшинд байх ёстой талаар дурьдаж байсан юм.

Түүнчлэн, Sudokwon хог хаягдлыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, дахин боловсруулах үйлдвэр, Сөүлийн тойрог автозам, дэлхийн томоохон ган үйлдвэрлэгч POSCO гангийн үйлдвэр зэрэг төрийн бодлогоор дэмжиж амжилттай хэрэгжсэн, олон улсын хэмжээнд сайн туршлага хэмээн үнэлэгддэг төслүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсад хэрэгжих боломжийн талаар туршлага судаллаа.

Энэ оны тавдугаар сард БНСУ-ын төлөөлөл манай улсад айлчлан хөтөлбөрийн хүрээнд
боловсруулагдсан бодлогын зөвлөмжийг эцэслэн танилцуулах юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх