МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2019 оны 04 сарын 05
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан захирал ноён Мартин Райзэр, Дэлхийн Банкнаас Монгол улсад суух Суурин төлөөлөгч ноён Андрэй Михнев, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч ноён Рупат Алимарданов, Дэлхийн банкны эдийн засагч Жан Паскал нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 
Уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлүүд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа эдийн засгийг тогтворжуулах Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн явцын талаар болон Монгол улсын цаашдын хөгжилд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих асуудал ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэв.
Дэлхийн банкны орон хариуцсан захирал ноён М.Райзер цаашид Монгол улсыг хариуцан ажиллахаар томилогдсон явдалдаа баяртай байгаагаа илэрхийлээд эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн сахилга хариуцлага, ил тод байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийлээд Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны шинэ стратегийн баримт бичгийг боловсруулахдаа Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх