ЗӨВШӨӨРЛИЙН ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

2019 оны 04 сарын 05
ЗӨВШӨӨРЛИЙН ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нарын гишүүдийн хамтаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байдаг бөгөөд эдгээр зөвшөөрлийг олгох процесс, зарцуулагдах хугацаа, зардал нь бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээгээр дарамт болж ...байдаг юм. Иймд уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгж хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцааг нэгтгэн зохицуулж тодорхой болгохоор тусгалаа.

Мөн зөвшөөрлийг олгох, сунгахдаа цахим хэлбэрээр зохион байгуулж болох зохицуулалт хуульчлагдаж, иргэдэд чирэгдэл, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэж, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болох юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх