Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборын шав тавих ёслол боллоо

2019 оны 05 сарын 28
Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборын шав тавих ёслол боллоо

Жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр Офицеруудын ордонд тэмдэглэж Нийт энхийг сахиулагчиддаа баярын мэнд хүргэлээ. Анх 1948 онд Араб Израйлын хоооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2002 оны 57/129 тогтоолоор 5 дугаар сарын 29-ны өдрийг НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Одоогийн байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад манай улс 26 дугаарт бичигдэж байна. Монгол улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол Улсын Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 140-р тогтоолоор баталгаажуулсан байдаг . Энэ жил НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг “энгийн иргэдийг хамгаалах, энхийг хамгаалах” гэсэн уриан дор зохион байгуулахаар НҮБ-аас уриалжээ. Өнөөдрийн энхийг сахиулагчдын баярын өдөрт баяр хүргэх хүндэтгэлийн арга хэмжээнд хуралд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсэх оролцож үг хэлсний дээр шилдэг энхийг сахиулагчдад баяр хүргэн шагнал гардууллаа. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхитэй оролцож 2002 оноос хойш давхардсан тоогоор 17000 орчим "цэнхэр дуулгатан"-г энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна.

НҮБ-аас Энхийг сахиулагчдынхаа талаар авч хэрэгжүүлэх дараах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн байна.

  1. Өндөр хүчин чадал бүхий түргэн баярлах хүчийг бататгах, эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцох тоог нэмэгдүүлэх
  2. Энхийг сахиулагчдын амь нас, аюулгүй байдлыг онцгойлон хамгаалж ажиллах
  3. НҮБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, тэдний Энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээх нөхцлийг хангаж өгөх, хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлэх гэсэн зорилтуудыг өмнөө тавиад байгаа юм байна.

Манай улс дэлхийд цэрэг хандивлагч орны хувьд ч , энхийг сахиулагчдыг сурган бэлтгэх тал дээр ч сүүлийн жилүүдэд улам чадавхижсаар байгааг энэ баярын хурлын үеэр тодосгож байсан. Монгол Улс Энхийн ажиллагаанд Цэрэг импортлогч улс байсан бол одоо өөрийн орны болон гадны орны цэргүүдийг экспортлогч улс болоод байгаа нь Монгол цэргүүдийн ур чадварын илрэл юм.

Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборын шав тавих ёслол, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах үйл хэргийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Г.Рагчаа агсны хөшөөнд цэцэг өргөх зэрэг томоохон арга хэмжээнүүд болно.

 

 

 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх