ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙН ЭЗЭН ТОДРОВ

2019 оны 07 сарын 17
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙН ЭЗЭН ТОДРОВ

 Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цомоор шагнагдлаа. Шагналыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй албаныхан гардууллаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Ажил, үйлсээрээ салбартаа манлайлж, энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд талархал илэрхийлье. Салбар, салбарын төлөөллөөс тус бүр нэг хүнийг Монгол Улсын Засгийн газраас онцолж, Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Тиймээс уг шагналын нэр хүнд, ач холбогдол маш их юм. Салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, он удаан жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Таны цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсье” гэв.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх