УОК: Онлайн, цахимаар үйл ажиллагаа явуулаагүй хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг ирэх жил рүү шилжүүлэх асуудлыг ярьж байна

2020 оны 04 сарын 09
УОК: Онлайн, цахимаар үйл ажиллагаа явуулаагүй хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг ирэх жил рүү шилжүүлэх асуудлыг ярьж байна

 УОК-ын хуралдаан болж, хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр "Сургууль, цэцэрлэгийн асуудалтай холбоотой асуулт их ирж байна. Хүүхдүүд улирах уу, төгсөж чадах уу гэх мэт. Тиймээс энэ бүх эрсдэлийг тооцоод БШСУШЯ тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна. Мөн хувийн сургууль, цэцэрлэгт явдаг хүмүүс хүүхдийнхээ төлбөрийг 100 хувь төлсөн. Үүнийг яах вэ гэж их асууж байна. БСШУСЯ-наас энэ жилийн төлбөрийг ирэх жилийн төлбөр рүү 100 хувь шилжүүлэхээр тооцоо судалгааг нь хийсэн. Гэхдээ энэ нь онлайн болон цахимаар хичээлээ зааж, программаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгт огт хамаарахгүй. Харин төлбөрөө 100 хувь авчихаад онлайнаар, цахимаар үйл ажиллагаа нэг ч явагдаагүй сургууль, цэцэрлэгт хамаарах юм.

Гол нь, маргаашийн чуулганаар НДШ, эдийн засгийг эрчимжүүлэхэд авах арга хэмжээтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлсэн хууль батлагдана. Тиймээс энэ асуудлыг түр хүлээж байна.

Их дээд сургууль болон МСҮТ, ЕБС, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байхыг олон нийтэд зарлах, үүнтэй холбоотой техникийн болон бэлтгэл ажил, ЭЕШ, төгсөх ангийн оюутны асуудлыг нэн даруй бэлтгэж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдын зүгээс үүрэг болгосон. Харин энэ асуудлыг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй шалтгаан нь бэлтгэл ажил нь дуусаагүй гэв. 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх