Хүүхэд бүрт зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг олгоно

2020 оны 05 сарын 06
Хүүхэд бүрт зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг олгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Цар тахлаас урьдчилан сэргийлэх хууль Төрийн эмхэтгэл сэтгүүл дээр хэвлэгдсэн, өнөөдрөөс хэрэгжиж эхэлснийг дуулгав.

Түүнчлэн, цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёр дахь багц арга хэмжээг хэлэлцэж, Засгийн газраас тогтоол гаргасан байна. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

  • 0-18 насны хүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ий хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ. Үүнд нийт 547.2 тэрбум төгрөгийг зарцуулна.
  • Бага орлоготой, нийгмийн тусламж хэрэгтэй өрхүүдэд төр засгаас тусламж олгодог. 122 мянган том хүнд сардаа 16 мянган төгрөг олгодог байсан бол 32 мянган төгрөг олгодог болно. 112 мянган хүүхдэд сар бүр 8 мянган төгрөг олгодог байсан бол 16 мянга болгож нэмэгдүүлнэ. Энэ бол тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй, одой, өнчин хүүхэд болон өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй хүмүүст сар бүр 188 мянган төгрөг тус тус олгодог байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг олгно. Тавдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ.
  • Ноолуурын урамшуулалт кг тутамд 20 мянган төгрөг олгоно.

Дээрх дөрвөн арга хэмжээнд нийтдээ 793 тэрбум төгрөг зарцуулах аж.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх