ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛЛАА

2020 оны 06 сарын 23
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛЛАА

УУХҮЯ-ны харьяанд  Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.

Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс болон Эрдэс баялаг  Геологийн судалгааны төв нь нэгж хэлбэрээр  Геологийн судалгааны төв ТӨҮГ болон Геологийн төв лаборатори ТӨҮГ нь харьяа байгуулагууд болж нэгтгэгдэх юм. Ингэснээр гадаад нэгж болох Геологийн судалгааны төв нь /УТҮГ-ын хэлбэрээр/ Геологийн төв лабораторийг /ААТҮГ хэлбэрээр/геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах үйлччлэх, үйл ажиллагаг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах байдлаар ажилллах аж. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн тогтоц, бүтцийг судалж, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарын тогтвортой үйлдвэрлэлтийг түүхий эдээр хангах, хот суурин, бүс нутгийн хэмжээнд геоэкологи, гидрогеологийн судалгааг гүйцэтгэх, газар хөдлөл, газрын гулсалттай холбоотой нутаг дэвсгэрт нэгдсэн тайлал хийж, дүн шинжилгээ өгөх нь тус Үндэсний геологийн албаны зорилго байх юм. Улсын хэмжээний эрдэс баялагийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нууцын зэрэглэлээс бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх нь тус албаны зорилт байх юм.

Түүнчлэн нэг талбайд ашигт малтмалын нэр төрлөөр нь ижил төстэй геологийн судалгаанууд хийгдэж, давхар үргүй зардал гаргаж байгааг зогсооно. Салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч, томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр шинээр нээх, дагалдах хот суурингуудыг байгуулах боломжтой болно.  Геологийн салбар нь ашигт малтмалын нөөц тогтоохоос гадна маш олон төрлийн судалгаа хийдэг. Судалгааны дүнг бүхий л салбарт ашигладаг онцлогтой. Иймд бие даасан агентлаг байгуулснаар тус байгууллагын гүйцэтгэх үүрэг  улам өргөжих юм.

 Хаврын тариалалтыг 15-20 хувиар нэмэгдүүлжээ

 Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу байна.

 Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан  хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 09-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийжээ.

Үр тариа 375.1  мянган га-д тариалснаас 358.3 мянган га-д улаанбуудай, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8  мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д  тариалаад байна. Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэжээ.Энэ оны 6 дугаар сарын 19-ны байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байгаа бөгөөд шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн  гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гаргажээ.

 Уруйн үерт автсан 51 өрхөд гэр олгохоор болов

 Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв. Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатй гэр олгохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх